Төлбөр буцаалтын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11 сарын 6
Butee-д төлсөн төлбөрийг ямар тохиолдолд, хэрхэн буцаахыг энд тайлбарлав.
1. Юуны төлбөр вэ
Энэ бодлого Butee-д төлсөн дараах төлбөрт хамаарна:
- Дэлгүүр нээх нэг удаагийн төлбөр;
- SMS эрх (урьдчилан цэнэглэсэн үлдэгдэл);
- Онлайн төлбөрийн сарын төлбөр;
- Papa Logistic хүргэлтийн жилийн төлбөр.
Төлбөрийг QPay-ээр — QR код эсвэл банкны аппаар төлнө. Хүргэлт бүрт жолооч эсвэл хүргэлтийн компанид төлсөн төлбөр Butee-д төлөгдөөгүй тул тухайн компанийн нөхцлөөр шийдвэрлэнэ.
2. Буцаан олгох тохиолдол
Дараах тохиолдолд төлбөрийг бүтнээр нь буцаана:
- Нэг төлбөрийг давхар төлсөн, эсвэл техникийн алдаагаар илүү дүн суутгагдсан;
- Төлбөр амжилттай төлөгдсөн ч манай талын алдаанаас болж дэлгүүр нээгдээгүй, эсвэл үйлчилгээ идэвхжээгүй;
- Papa Logistic-ийн жилийн төлбөр төлсөн ч манай эсвэл Papa Logistic-ийн талын алдаанаас болж бүртгэл хийгдэж чадаагүй.
3. Буцаан олгохгүй тохиолдол
- Дэлгүүр амжилттай нээгдсэний дараа эзэн өөрийн хүсэлтээр дэлгүүрээ устгасан;
- Нэмэлт үйлчилгээ идэвхжиж ашиглагдаж эхэлсэн — SMS илгээгдсэн, онлайн төлбөрийн сар эхэлсэн, дэлгүүр Papa Logistic-д бүртгэгдсэн;
- Үйлчилгээний нөхцөл зөрчсөний улмаас дэлгүүрийг хаасан;
- Төлбөр төлснөөс хойш 14 хоногоос хэтэрсэн хүсэлт.
4. Хэрхэн хүсэлт гаргах вэ
Төлбөр төлснөөс хойш 14 хоногийн дотор удирдлагын самбарын Тусламж ба хүсэлт → Асуудал хэсгээр, эсвэл jiguurtech.team@gmail.com хаягаар дараах мэдээллийг илгээнэ үү:
- Дэлгүүрийн хаяг (жишээ нь nomin.butee.store);
- Юуны төлбөр болох (дэлгүүр нээх, SMS, онлайн төлбөр, Papa Logistic);
- Төлбөр төлсөн огноо, дүн;
- Буцаалт хүсэх шалтгаан.
5. Шийдвэрлэх хугацаа
Хүсэлтийг 7 ажлын өдрийн дотор шалгаж хариу өгнө. Зөвшөөрөгдсөн буцаалтыг төлбөр төлсөн арга (банк, карт)-аар буцаах бөгөөд банкнаас хамаарч таны дансанд орох хүртэл нэмэлт хугацаа шаардагдаж болно.